Өнөөдөр 20:00 цагаас шатахууны үнийг бууруулах эсэх талаар АМГТГ тайлбар өгнө

Өнөөдөр 20:00 цагаас шатахууны үнийг бууруулах эсэх талаар АМГТГ тайлбар өгнө

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор зургадугаар сараас хойш  АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа нийт 600 төгрөгөөр өссөэ билээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт УУХҮЯ, Монгол банк, АМГТГ болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд санал солилцож литр тутамд 100 төгрөгөөр үнэ бууруулах боломжтой гэж үзсэн хэмээн зарлаж байв.

Гэвч шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана гэсэн шийдвэр одоог хүртэл хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Тэгвэл энэхүү асуудлаар АМГТГ-аас өнөөдөр /2021-08-11/ 20:30 минутаас Монголын Үндэсний телевизийн шууд эфирээр мэдээлэл хийнэ гэлээ.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө