2-3 настнуудын цэцэрлэгт хамрагдах төлөвлөгөөг есдүгээр сарын сүүлээр танилцуулна гэв

2-3 настнуудын цэцэрлэгт хамрагдах төлөвлөгөөг есдүгээр сарын сүүлээр танилцуулна гэв

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хэзээ, ямар үе шаттай нээх талаар шийдвэр гаргасан.

Тодруулбал,

  • ЕБС-ийн сурагчдын хичээл есдүгээр сарын 1-ээс эхлэн танхимын болон танхимын бус хэлбэрээр,
  • Дөрөв болон таван настай хүүхдүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг мөн дээрхтэй адил горимоор,
  • Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн үйл ажиллагааг есдүгээр сарын 13-аас танхимын болон танхимын бус хэлбэрээр тус тус явуулахаар болсон.

Харин цэцэрлэгийн бага нас буюу хоёроос гурван настай хүүхдүүд хэрхэх талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Уг насны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдахгүй гэсэн үг биш. Хоёроос гурван насны хүүхдүүдийг бид томуугийн вакцинд хамруулж, вакцинжуулалтын нөхцөл байдлыг харж, эрсдэлийн үнэлгээ хийсний дараа хэзээнээс цэцэрлэгт авах тусгай төлөвлөгөө боловсруулж танилцуулна. Вакцинжуулалт хийгдэж дууссаны дараа буюу есдүгээр сарын сүүл буюу аравдугаар сарын эхээр танилцуулна” гэв.  




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө