“Сэжигтнийг шилжүүлэн өгөх хуулийн төсөл”-ийг эсэргүүцэгчдийн жагсаал Хонг Конгод тасралтгүй үргэлжилж байна. Хонгконгод үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал нь сүүлийн арван жилийн хугацаанд тохиогоогүй хамгийн ноцтой хямралд хүргэж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж буй юм.
Жагсаалын улмаас олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа доголдож зарим нислэгүүд цуцлагдаад байв. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт жагсагчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд үүссэн мөргөлдөөний үеэр нэгэн эмэгтэйн нүд гэмтсэнтэй холбогдуулан эсэргүүцэгчид нисэх буудалд жагссан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, уг эмэгтэй хараагүй болсон ажээ.
Түүнчлэн өнгөрсөн ням гаригт жагсагчид болон цагдаагийнхны хооронд гарсан мөргөлдөөний улмаас 40 орчим хүн гэмтэж бэртсэний дотор цагдаагийн ажилтнууд байжээ. Цагдаа нар жагсагчид руу дайрч, нулимс асгаруулагч хий, бороохой ашиглан тэднийг баривчилсан бол жагсагч иргэд цагдаагийн ажилтнууд руу шатамхай бодистой лонх шидэж гэмтээсэн байна.
Хоёр сар гаруйн хугацаанд нийтдээ 600 гаруй хүнийг баривчилжээ. Гэвч жагсаалд оролцогчид цаашдаа ч эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүйгээ илэрхийлсэн байна. Иргэд цагдаа нар луу халдсан явдлыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонгконг болон Макаогийн асуудал хариуцсан газрын албан ёсны төлөөлөгч Ян Гуан “Энэ төрлийн хүчирхийллийн гэмт хэргийг өршөөлгүйгээр хууль ёсны дагуу шийтгэх ёстой” хэмээн мэдэгджээ.
Ийнхүү жагсаал хүчирхийллийн шинжтэй болсныг эрс шүүмжилсэн БНХАУ-ын эрх баригчид Хонгконг руу хүчнийхнийг илгээхэд бэлэн байгаа талаарх мэдээлэл гарлаа. Тодруулбал, Хятадын ардын зэвсэгт цагдаагийн хэсгүүд Шэнжэнд байрлаж эхэлжээ. Хятадын цэргүүд ямар ч үед Хонгконг руу орж, тэнд эмх журам сахиулахад бэлэн байгаа тухай Хятадын олон улсын мэдээллийн суваг болох CGTN мэдээлжээ.
Народно-освободительная армия Китая провела психическую атаку в Шэньчжэне на границе с Гонконгом.
— 10 апреля (@buch1004) August 11, 2019
via daokedao pic.twitter.com/Tl2aqAAdFU