Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санаачилж, иргэн Г.Ганбат “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран зохион байгуулсан билээ.
Хандивын хүрээнд иргэд болон аж ахуй нэгжээс нийт 90,011,000 төгрөг цугларсан бөгөөд өнөөдөр/2021.05.03/ Энэтхэгийн Засгийн газрын дэргэдэх “PM Сares” санд хүлээлгэн өгөхөөр болжээ.
🇲🇳🇮🇳 Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын үйл ажиллагаа дуусч дансаа хаалаа. Монголын иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 90,011,000 төгрөг цуглалаа. Энэхүү хандивыг ирэх даваа гаригт буюу 5 сарын 3-ны өдөр Энэтхэгийн Засгийн газрын дэргэдэх PM Cares санд хүлээлгэн өгөхөөр боллоо.
— Гонгоржав ГАНБАТ🧢 (@g_ganbat) May 1, 2021