Сургуулийнхаа 900 сурагчид маск оёж өгсөн багшийг Л.Энх-Амгалан сайд урамшуулахаар болжээ

Сургуулийнхаа 900 сурагчид маск оёж өгсөн багшийг Л.Энх-Амгалан сайд урамшуулахаар болжээ

Дархан-Уул аймгийн 1 дүгээр  сургуулийн хөдөлмөрийн багш н.Долгорсүрэн бүх сурагчиддаа зориулан 900 гаруй амны хаалтыг өөрөөсөө материал гарган оёсон талаарх мэдээлэл цахим орчинд тарсан.

Тэгвэл түүний талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “тус амны хаалтуудыг анги ангиар нь ялгаад тавьчихсан байгаа талаар твиттерээс олж харлаа. Ийм л зөв сайхан сэтгэлтэй хүмүүс манай  боловсролын байгууллагад олон ажиллаж байна. Сэтгэл, зүтгэлтэй багшийн төлөөлөл н.Долгорсүрэн танд Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит анхны шагналаа олгож, урамшуулахаар болсныг уламжилж байна. Хуртай өдөр гоё мэдээ уншсандаа баяртай байна. Цар тахлын эсрэг хамтдаа зогсож, шинжилгээ сөрөг, сэтгэл нь эерэг нийгмийн төлөө манай салбарынхан энэ жишээ мэт манлайлах учиртай”  гэжээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө