СУДАЛГАА: 20-49 насныхан халдвар дамжуулах хамгийн идэвхт бүлэг болж байна

СУДАЛГАА: 20-49 насныхан халдвар дамжуулах хамгийн идэвхт бүлэг болж байна

Америкийн Шинжлэх Ухааны Холбооноос эрхлэн гаргадаг “Science” сэтгүүлд коронавирусийн тархалтын талаар судалгаа гарчээ. Судалгаанд дурдсанаар “20-49 насныхан хамгийн их халдвар тарааж байна” гэжээ. Учир нь уг насныхан идэвхтэй ажиллах бүлэгт хамаарагддаг тул халдварт өртөх, халдварыг дамжуулагч болох өндөр магадлалтай гэж үзжээ.

Амьсгалын замын бусад өвчнүүдийн адил SARS-CoV-2-ийн тархалт нь хүн хоорондын харилцаагаар дамжин идэвхэж. Тодруулбал, АНУ-ын Берклигийн Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар тус улсад 2020 оны гуравдугаар сард хөл хорио тогтоосны дараа хүн хоорондын  харилцаа багасаж энэ хэрээр шинээр илрэх халдварын тоо ч буурчээ.  Мөн БНХАУ-д хийсэн судалгаагаар сургуулийн өмнөх болон сургуулийн насныхныг гэртээ байх шийдвэр гарсны дараа эхний долоо хоногоос халдварын тоо огцом буурсан байжээ.

Харин хөдөлмөрийн идэвхтэй насны буюу 20-49 насны бүлэг дээр дурдсанаар ажиллах явцдаа халдвар авч, мөн бие биендээ дамжуулах нь түгээмэл байгаа аж. Тиймээс 20-49 насныханд халдвараас урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ авах, хамгийн түрүүнд вакцинжуулах шаардлагатай гэжээ.

Халдвар дамжуулах магадлал өндөр насны бүлгийг ангилбал, /АНУ-д 2020 оны наймдугаар сард хийсэн судалгаа/

  • 0-9 нас-2,1 хувь
  • 10-19 нас-4 хувь
  • 20-34 нас-34,7 хувь
  • 35-49 нас 41,1 хувь
  • 50-64 нас 15,3 хувь
  • 65-79 нас 2,5 хувь
  • 80+ нас 0,3 хувь

Эх сурвалж: Science