Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга н.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд З.Балдандугарыг томилжээ. Тус томилгоог иргэдийн амралт зугаалгыг тааруулан наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд хийсэн гэдэг мэдээлэл гараад байгаа юм.
З.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт удаа дараа хүч үзээд өвдөг шороодож байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай Баянгол дүүргээс хамтран нэр дэвшсэн, түүний гарын хүн хэмээгдэж буй юм.