2020 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 62 суудал авсан. Харин эдгээр гишүүдийн ихэнх нь тэр бүр олны танил биш, мөн төрийн одон медиалаар шагнуулсан нь цөөн юм.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн Б.Баттөмөр нарын 30 орчим гишүүний “Төрийн одон, медаль”-д тус бүлгээс тодорхойлж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Учир нь ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа тул, тэднийг энэхүү ойг угтаж тодорхойлсон байж болзошгүй юм.
Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж иргэдийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Монгол Улсын Гавьяат”, “Хөдөлмөрийн баатар” мөн эхчүүдийг Алдарт эхийн I, II зэргийн одон зэргээр шагнаж урамшуулдаг билээ.