Дундговь аймагт тарвага нутагшуулжээ

Дундговь аймагт тарвага нутагшуулжээ

Дундговь аймгийн нутаг, Их газрын чулуунд Хустайн нуруу буюу байгалын цогцолборт газраас Монгол тарвага сэргээн сэлгэн нутагшуулжээ.

Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан.
 
Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасч, устах аюул нүүрлэжээ.

Тиймээс Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тарвага нутагшуулах төсөл хэрэгжүүлсэн нь энэ аж.
 
Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм.