Б.Батсүх: Коронавирусийн халдвар авсан 15 иргэний гурав нь 11-16 насны хүүхэд байна

Б.Батсүх: Коронавирусийн халдвар авсан 15 иргэний гурав нь 11-16 насны хүүхэд байна

ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх манай улсад бүртгэгдсэн коронавирусийн эмнэлзүйн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр  "Манай улсад бүртгэгдсэн нийт 15 тохиолдол нь 11-65 насныхан бөгөөд үүнд 11-16 насны гурван хүүхэд, 30-34 насны гурван хүн байгаа бол 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй байгаа юм.

Халуун буураад гурав болон түүнээс дээш хоносон, ханиах халуурах гэх мэт өвчний бүх шинж тэмдэг арилсан, хоёр удаагийн давтан шинжилгээнд вирус илрээгүй, уушгины зургийг үндэслэн эмнэлгээс гаргана. Эмнэлгээс гарснаас хойш хоёроос дөрвөн долоо хоногт тогтмол үзүүлж, хяналтад байх юм" гэлээ.

Хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөх, хамар битүүрэх, хуурай ханиах, суулгалт, халууралт гэсэн шинж тэмдгүүд зонхилж байжээ.