ЭСЯ: Япон улсад онц байдал зарлах гэж буйтай холбогдуулан зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ

ЭСЯ: Япон улсад онц байдал зарлах гэж буйтай холбогдуулан зарим үйлчилгээг шуудангаар үзүүлнэ

Япон Улсын Засгийн газраас коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас Токио, Канагава, Чиба, Сайтама, Осака, Хёого, Фүкүока нийт долоон мужид “oнц байдал” зарлахаар бэлтгэж байна.Тус нөхцөл байдaлтай холбогдуулан тус Элчин сайдын яамны консулын үйлчилгээ иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс

төрсний бүртгэл, гадаад паспорт захиалга, буцах түр үнэмлэх захиалга, гадаад паспорт олголт, УБЕГ-ын лавлагааны үйлчилгээ, мөн гадаад паспорт захиалах, хүүхэд хилээр асран халамжилж Японд авчрах, нутаг буцаах, хүүхдийн виз мэдүүлэх, тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/, жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах, төрөл садангийн лавлагаа авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох итгэмжлэлийг Элчин сайдын яамнаас шуудангаар хүлээн авч үйлчилгээ үзүүлж байна.

Иймээс иргэд улс оронд үүссэн гэнэтийн, онцгой, хүнд нөхцөл байдалд иргэний хувьд ухамсартай хандаж, Монгол, Японы эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг мөрдөж, гараа сайтар угаах, амны хаалт тогтмол зүүх, шаардлагагүй бол олон нийтийн газар явахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Монгол Улсаас Японд улсад суугаа Элчин сайдын яам