Эквадорт коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн цогцос гудамж, талбайд харагдах болжээ

Эквадорт коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн цогцос гудамж, талбайд харагдах болжээ

Эквадорын хоёр дахь хот болох Гуаякильд коронавирусийн улмаас амиа алдах хүний тоо  нэмэгдсэний улмаас авсны  хомстол үүсч, орон нутгийн иргэд картон хайрцаг ашиглан талийгаачийг оршуулах болсон талаар хотын удирдлагууд мэдэгджээ.

Хүн амын нягтаршил ихтэй газар цар тахал тохиох нь их хэмжээний хүндрэл учруулж эмнэлгүүдэд өвчтөнүүдийг хүлээн авах зайгүй болсон тул нас барсан хүмүүсийн цогцсыг байрлуулах газаргүй болсон байна. Тиймээс талийгаачдын цогцсыг гудамжинд тавихаас өөр аргагүйд хүрсэн аж.

Энэ талаар өнгөрсөн пүрэв гаригт Гуаякиль хотын дарга Синтия Витери “Цогцос хадгалах газрууд дүүрсэн. Иргэдийн гэр, явган хүний зам, гудамж талбайд нас барсан хүмүүсийн цогцос хаа сайгүй байна” гэжээ.  Мөн тэрээр коронавирусийн дэгдэлтийн улмаас эрэг хавийн хотууд хүндхэн нөхцөл байдалтай болсон тул Эквадорын засгийн газар анхааралдаа авахыг хүсэж,цогцоснуудыг зөөвөрлөн хотоос гаргах зөвшөөрөл хүссэн байна. Эквадор улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 70 хувь нь буюу 2,243 тохиолдол Гуаякиль хотод гарсан юм.

Хотын удирдлагын ажилчид өдөрт 100 гаруй цогцосыг гудамжнаас цуглуулж байгаа бөгөөд олон хүн, хамаатан садныхаа цогцостой хамт гэртээ тусгаарлагдаж, тэднийг авахаар ирэх шүүх эмнэлгийнхнийг хүлээж байгаа талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Хэдийгээр Экводорын Засгийн газраас коронавирусийн 3,163 тохиолдол гарч, 120 хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч олон хүн шинжилгээнд хамрагдалгүй нас барсан байх боломжтой аж. Ерөнхийлөгч Ленин Морено пүрэв гаригт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ засгийн газрын бүх шатны байгууллагууд хямралаас үүдэлтэй тоо хэмжээг ил тод болгохыг уриалжээ. Ажлын албаны даргын мэдээллээр, шинжээчид ойрын саруудад ганц Гуаякильд 2500-30000 хүний аминд хүрэх магадлалтай гэж мэдэгджээ.

Эх сурвалж:CNN

М.Тэргэл