Чух нуурын эргийн 100 гаруй шувуунд 5-40 грамм жинтэй дахин дамжуулагч суулгалаа

Чух нуурын эргийн 100 гаруй шувуунд 5-40 грамм жинтэй дахин дамжуулагч суулгалаа

Монгол орны зүүн бүс нутаг нь Зүүн Ази Австрали Азийн нүүдлийн шувуудын замналд хамаарагддаг ба олон зүйлийн эргийн шувууд дайран ѳнгѳрдѳг бүс нутаг юм. Тиймээс тус бүсэд Зүүн Азийн нүүдлийн шувуудын судалгаа болон хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулагддаг.

Тэгвэл Монголын талаас зун Зүүн бүс нутгаар дайран ѳнгѳрѳх нүүдлийн эргийн шувуудын судалгааг хамтран хэрэгжүүлэхээр болж,  БНХАУ-ын Донгтин нуурын хамгаалалтын захиргаатай хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрсөн хоёрдугаар сард гарын үсэг зурсан юм. Тухайлбал, Монголын шувуу хамгаалах тѳв, Дорнод хамгаалалтын захиргаа болон Хятадын Донгтин нуурын хамгаалалтын захиргааны судлаачдын баг хамтран энэ зун Дорнодын Чух нууранд дээрх судалгааг эхлүүлж буй.

Энэ хүрээнд, Чух нуурын дэргэд шувуун зураг дарах, ажиглах зориулалттай байшин барьсан бөгөөд иргэд уг байшинд очиж Чух нуурын эргээр нутагладаг 266 төрөл зүйлийн шувууг ажиглах аялал хийх боломжтой аж. Мөн Чух нууранд усны болон эргийн шувуу, идлэг шонхорт 5-40 грамм жинтэй дахин дамжуулагчийг 100 гаруй шувуунд суулгасан байна.

Судалгааны хүрээнд өнгөрсөн хавар махчин шувууны үүр барьж, түүнд нь идлэг шонхор үүрлэн дөрвөн өндөг гаргасныг судлаачдын баг очиж танилцсан тухай эх сурвалж мэдээллээ.