Зүүн хатавчийн боомт дээр Монгол Улсын 80 гаруй иргэн байна

Зүүн хатавчийн боомт дээр Монгол Улсын 80 гаруй иргэн байна

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн хатавчийн боомт дээр Монгол Улсын 80 гаруй иргэн байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой комиссоос өглөө. Эдгээр иргэдийг Бичигт боомтоор Монгол Улс руу оруулж ирэх ажлыг зохион байгуулахаар газар дээр нь ажиллаж байна.

Тодруулбал, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Бичигт боомт дээр ажиллаж байгаа. Тэд боомтоор нэвтэрч буй авто тээврийн хөдөлгөөнд хяналт тавихаас гадна дээрх иргэдийг хэрхэн оруулж ирэх ажлыг зохион байгуулж байна.

Долоон истана машинаар иргэдийг оруулж ирэх бөгөөд эдгээр хүмүүсийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг ажлын хэсэгт багтсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хийх аж.

Дээрх 80 гаруй иргэний ихэнх нь Сүхбаатар аймгийн иргэд байна гэлээ.