ФОТО: Хятадын Хуошеншань эмнэлэг хоёрдугаар сарын 3-аас өвчтөн хүлээж авна

ФОТО: Хятадын Хуошеншань эмнэлэг хоёрдугаар сарын 3-аас өвчтөн хүлээж авна

Хятад улс амь насанд аюултай корона вирусийн тархалтыг зогсоох зорилгоор дөрвөн эмнэлэг барьж байна. Яаралтай хэрэгжих төслүүдийн хоёр нь Ухань хотод, нэг нь Хуангган хотын ойролцоо, үлдсэн нь Хятадын Хенан мужийн төв Жанжоу хотод баригдахаар төлөвлөгджээ.

Хятадын Хубэй мужийн төв Ухань хотод баригдаж буй эмнэлэг нь 25 мянган метр талбайг хамарсан,  700-1000 ортой байх бөгөөд ирэх хоёрдугаар сарын 3-нд ашиглалтанд орно гэж төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Тус эмнэлгийг 2003 онд SARS (Амьсгалын замын цочмог хам шинжтэй холбоотой хүнд хэлбэрийн коронавирус) өвчнийг эмчлэхийн тулд долоон хоногийн дотор Бээжинд баригдсан түр зуурын эмнэлгийн загвар дээр тулгуурлан барьж байгаа юм байна.