УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 6 дугаар сарын 24-нөөр товлоно

УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 6 дугаар сарын 24-нөөр товлоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөлд УИХ-ын ээлжит сонгуулийг хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх, санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 24 байхаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү уг тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.




Өнөөдөр бар өдөр

54 минутын өмнө