Монголын 45 иргэнийг тээвэрлэж явсан автобус ОХУ-д осолджээ

Монголын 45 иргэнийг тээвэрлэж явсан автобус ОХУ-д осолджээ

ОХУ-ын Алтайн хязгаарын нутагт зорчиж явсан 47 зорчигч бүхий автобус замаас гарч осолдон цасанд суужээ. Азаар зорчигчдоос хэн ч бэртэж гэмтээгүй гэнэ.  Энэхүү автобусанд явсан 47 зорчигчийн 45 нь Монгол улсын иргэн байсан бөгөөд тэд Казахстан руу явж байсан гэнэ. Уг явдлыг харсан өөр нэгэн автобус зорчигчдыг авч ойролцоо суурин газрын зочид буудалд хүргэж өгсөн байна. 

ЭХ СУРВАЛЖ: https://www.interfax.ru/russia/692732




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө