ОУВС: Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь 2017 онд байгуулсан гэрээгээ ЗӨРЧЛӨӨ

ОУВС: Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь 2017 онд байгуулсан гэрээгээ ЗӨРЧЛӨӨ

Өнөөдөр /2020.01.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 230 ахмад настны 776 тэрбум төгрөг тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийн хэлэлцсэн баталсан. Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачилсан билээ.

Тэгвэл эл асуудлаар Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчиж байна” хэмээн мэдээлжээ.

Энэ тухай reuters.com сайтад Популист бизнесмен, бөх, 2017 онд сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн долоо хоногт тохиосон шинэ жилийн үдэш “Бүх тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн мэдэгдсэн. Энэ алхам нь “Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бүх насаа зориулсан ахмадуудыг өрийн дарамтаас чөлөөлөх зорилготой” хэмээн хэлсэн юм. Ерөнхийлөгч энэ ажлаа гүйцэлдүүлэхийн тулд 2018 оны сүүл үед гүйцэтгэх ажиллагаа хийн, Хятадын хувийн хөрөнгө оруулагчдаас хурааж авсан Салхитын мөнгөний уурхайг ашиглана гэв.

Мөн өчигдөр буюу пүрэв гаригт түүний энэхүү төлөвлөгөөг парламентаар хэлэлцэн дэмжсэн ба төв банкнаас 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн арилжааны банкуудыг шинээр тэтгэврийн зээл олгохыг хориглосон билээ. “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ санал нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна” хэмээн ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб Reuters агентлагт илгээсэн захидалдаа дурджээ.

Тэрбээр “Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” хэмээжээ.