Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш орон даяар эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш орон даяар эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. 

Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийслэлд 16-17-ны өдрүүдэд, 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр, монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр, дүн шинжилгээ хийх чадварыг нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх иргэдийн хуваарийг www.csc.gov.mn цахим хуудсанд нийтэллээ гэж Төрийн албаны зөвлөлийн олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.