Уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлж Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааг урагшлуулахаар тохирчээ

Уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлж Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааг урагшлуулахаар тохирчээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Хамтарсан мэдэгдэл гаргасан.

Тэгвэл тус мэдэгдэлд, Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг хамтын ажиллагааны механизмыг илүү үр дүнтэй ашиглах, шинэчлэн байгуулж буй “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” болон “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг идэвхтэй хэрэгжүүлэх, ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх, нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулахыг дэмжих, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулахаар тохиролцов" гэжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө