Жүжигчин Хёнбин эхнэрээ амаржихад дэргэд нь байсан гэж агентлагаас нь мэдэгджээ

Жүжигчин Хёнбин эхнэрээ амаржихад дэргэд нь байсан гэж агентлагаас нь мэдэгджээ

БНСУ-ын алдарт жүжигчин Хёнбин Монголд кино зураг авалттай байсан тул хүүгээ төрмөгц уулзаж чадаагүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлээд байсан билээ. Тэгвэл түүнийг эхнэрээ төрөхөд нь дэргэд нь байсан талаар агентлагийн зүгээс нь мэдэгджээ.

Тодруулбал, Солонгосын allkpop сайтад нийтэлснээр Хёнбины эхнэр Еэ Жин ирэх сард төрөх байсан ч хугацаанаас ялимгүй өмнө төрсөн бөгөөд эх хүү хоёрын биеийн байдал хэвийн байгаа талаар мэдээлсэн. Харин жүжигчин Хёнбин Монголд “Harbin” гэх 1900-аад оны үед өрнөх түүхэн драмын зураг авалтаар ирсэн тул хүүгийнхээ хажууд байж чадаагүй гэж байсан юм.

Тэгвэл Хёнбины эхнэр Со Еэ Жин энэ арваннэгдүгээр сарын 27-ны өдөр /2022.11.27/ амаржсан бөгөөд VAST Entertainment-ийн зүгээс “Хёнбин Солонгос Улсад байгаа. Эхнэрээ төрөхөд нь хажууд нь байсан” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу