БАРИМТ: Иргэдийг торгож 100 тэрбумыг хотод төвлөрүүлж, "сошиал од" Б.Цэцэгийн төсөлд 3,1 тэрбум, Хэвлэлд 2,8 тэрбумыг зарцуулахаар тусгажээ

БАРИМТ: Иргэдийг торгож 100 тэрбумыг хотод төвлөрүүлж, "сошиал од" Б.Цэцэгийн төсөлд 3,1 тэрбум, Хэвлэлд 2,8 тэрбумыг зарцуулахаар тусгажээ

УИХ-ын 2020 оны сонгуульд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулж, парламентын гишүүнээр Д.Сумъяабазар сонгогдоод зургаан сар ч бололгүй УИХ-ын гишүүний албан тушаалаасаа “өөрийнхөө хүсэлт”-ээр татгалзаж Улаанбаатар хотын дарга гэсэн албан тушаалд очсон.

Харин Д.Сумъяабазарын энэ шийдвэр нь “төсөв захиран зарцуулах эрх”-тэй болохын тулд УИХ-ын гишүүнээсээ татгалзсан гэж хардахад хүргэдэг. Тодруулбал, УИХ-ын гишүүн нь “улсын нэг ч төгрөгийг захиран, зарцуулах эрхгүй” бол, хотын дарга улсын 1 их наяд төгрөг захиран зарцуулаh эрхтэй албан тушаал юм.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА ИРГЭДИЙГ ТОРГОЖ НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ 35,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨВЛӨРҮҮЛНЭ-

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар энэ долоо хоног /2022.11.22/-т “Нийслэлийн 2023 оны төсөв”-ийг НИТХ-д өргөн барьсан байна. Харин түүний төслөөс тэрээр хэдэн төгрөгийг юунд, хэнд зарцуулах гэж байгааг харж болж байгаа юм. Тодруулбал, Нийслэлийн 2023 оны төсөвт Хүү торгуулийн орлогоор 100 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэжээ.

Харин энэхүү торгуулийн орлогын 10 тэрбум төгрөгийг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, 16,5 тэрбум төгрөгийг нь Нийслэлийн цагдаагийн удирдах газар, 9 тэрбумыг Замын хөдөлгөөний удирдлагын төв олж “Нийслэлийн төсөв”-т төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байна. Товчхондоо, замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг торгож нийслэлийн төсөвт 35,5 тэрбум төгрөгийн орлогыг оруулахыг Д.Сумъяабазар төсвийн төсөлдөө тусгажээ байна.  

Эх сурвалж: Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл

Харин “Нийслэлийн 2023 оны төсвийн жил”-д зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,032,614,919.0 мянган төгрөг буюу 1 их наяд төгрөг байхаар тусгажээ. Харин үүний 1,011,753,888.0 төгрөг буюу 1 их наяд төгрөгийг нь хотын дарга Д.Сумъяабазарын зарцуулах аж.

-“СОШИАЛ ОД” ГЭХ Б.ЦЭЦЭГИЙН ХАРИУЦАХ ТӨСӨЛД 3,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛНА-

Ингээд хотын дарга Д.Сумъяабазар “Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар”-таа 2,8 тэрбум төгрөг, “Терроризмтай тэмцэх ажиллагааг зохицуулах нийслэл дэх салбар зөвлөл”-д 48 сая төгрөг, “Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-д 1,7 тэрбум төгрөг, “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн нэгж”-д 3,1 тэрбум төгрөг зэрэг хачирхалтай, үр дүн муу ажлууд хэдэн сая, тэрбум төгрөгийн төсвийг тавьжээ.

Эдгээрээс товчхондоо, хотын дарга Д.Сумъяабазар олон нийттэй харилцах газар буюу хэвлэл мэдээллийн зардалд 2,8 тэрбум төгрөг, “сошиал од” гэх Б.Цэцэгийн төсөлд 3,1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.

Нийслэлийн 2023 оны төсвийн төсөл

Сонирхуулахад, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар “сошиал од” Б.Цэцэг хэмээх бүсгүй ажиллаж байгааг олон залуус эсэргүүцэж буй. Тэрбээр саяхан энэ төслийн хүрээнд БНСУ-ын зарим иргэдийн хамтаар хотын дарга Д.Сумъяабазартай уулзаж, “Сөүл хотод хэрэгжсэн ижил төстэй төслүүд болон БНСУ-ын туршлагын талаар мэдээлэл солилцсон” гэдэг.

Д.Сумъяабазар, иргэн Б.Цэцэг нар.

Харин хотын дарга Д.Сумъяабазар улс төрийн тойрог болох Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн төсөвт хамгийн бага буюу 10 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төсөлд тусгасан байна. Харин нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, арга хэмжээгээрээ Сонгинохайрхан дүүрэг бусад дүүргээсээ хамгийн өндөр байх ажээ.

Үргэлжлэл бий …