С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа "тулж", хүний нөөц дутмаг байна

С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа "тулж", хүний нөөц дутмаг байна

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулсан бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Нөхцөл байдал хүнд байна. Эрүүл мэндийн ачаалал таазандаа тулж байгаа. Улсын хэмжээнд нийт орны хэмжээ  20 мянга гаруй байна. Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт байгаа нийт орны 50,3 хувь, орон нутагт 43 хувийг ковидын халдвар авсан өвчтөнүүдэд зориулж байгаа. Үүнээс цааш эмнэлэгт ор дэлгэх боломжгүй. Үндсэн өвчтэй эмгэгтэй иргэдэд тусламж алдагдах магадлалтай. Тийм учраас бид эмнэлэгт нэмэлтээр ор дэлгэх боломжгүй ч гэлээ. Хөнгөн туссан өвчтөнүүдэд тусгаарлах байр гаргаж, ор дэлгэж болох ч эмч нарын хүний нөөцийн  хүрэлцээ хаанаа ч хүрэхгүй байна. Эрүүл мэндийн салбар дээд цэгтээ тулж ажиллаж байна. Иймд иргэд өөрсдөө хариуцлагатай байж чадвал энэхүү үеийг давж гарч чадна. Өчигдөр нэн хүнд, өндөр эрсдэлтэй 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг харьяа эмнэлгүүдэд нь хэвтүүлсэн” гэсэн юм.

Мөн манай улс бусад орнуудыг бодвол хамаагүй илүү нэмэлт ор дэлгэж ажиллаж байгаа бөгөөд идэвхтэй тохиолдлын тоо 88 мянга байгаа. Эрүүл мэндийн салбар дээд цэгтээ ажиллаж байгаа учраас нас баралтын түвшин ч бага түвшинд байна. Амьсгалын аппарат хангалттай байгаа. Хүний нөөцөд л асуудал үүсээд байна" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

37 минутын өмнө