УОК: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг ирэх сарын 1 хүртэл 22.00 цагаар хязгаарлана

УОК: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг ирэх сарын 1 хүртэл 22.00 цагаар хязгаарлана

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

Тэрбээр "Эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг үндэслэн коронавируст халдварын оргил үеийн хугацаанд битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй буюу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-н хүртэл 22:00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэр гарлаа.

Хоёрдугаарт,  Их дээд сургуулийн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотой оюутнуудын дотуур байранд халдварын тархалт явагдаж байна. Тиймээс халдвар авсан оюутнуудыг тусгаарлан ажиглах болон хөнгөн тохиолдлыг тусгаарлан эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдэхийг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна

Гуравдугаарт, Цаашид Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хийхэд толгой солих журмыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан.

Дөрөвдүгээрт, Хилийн чанадаас ирж буй вакцины бүтэн тунд хамрагдаагүй иргэдийг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн  тусгаарлан ажиглах байранд биш, гэрт нь тусгаарлах шийдвэрийг гаргасан байна" гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ:




Өнөөдөр бар өдөр

38 минутын өмнө