ВИДЕО: Э.Цэндбаатар хөөгдөөгүй тул “Үндэсний шигшээ багийн тамирчин” гэж түүнийг дуудав

ВИДЕО: Э.Цэндбаатар хөөгдөөгүй тул “Үндэсний шигшээ багийн тамирчин” гэж түүнийг дуудав

Энэ сарын 09-ны өдөр /2021.09.09/ Монголын боксын холбооноос, "МУГТ Э.Цэндбаатар удаа дараа асуудал үүсгэж байгаа тул “Үндэсний шигшээ багаас хөөх" шийдвэрийг гаргалаа" гэж мэдэгдсэн. 

Энэхүү асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар ч өөрийн байр сууриа илэрхийлж байсан бөгөөд тэрбээр, “Э.Цэндбаатарын хувьд удаа дараа дүрэм зөрчиж, иймэрхүү үйлдэл гаргаж байгаа тул хөөх саналыг 100 хувь дэмжиж байна, өөрчлөгдөхгүй” гэж байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2021.09.27/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио 2020 зуны олимпоос медаль хүртсэн болон амжилт үзүүлсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, батламж гардуулах үйл явдал болсон.

Энэ үеэр МУГТ Э.Цэндбаатарыг дуудаж 20 сая төгрөгийн батламж гардуулахдаа, “Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин” хэмээн түүнийг цоллосон нь, түүнийг тус шигшээ багаасаа хөөх шийдвэр албан ёсоор гараагүй байгааг илтгэж байгаа юм.  

ТОДРУУЛБАЛ, Э.ЦЭНДБААТАРЫН БАТЛАМЖИД; 

“Батламж дугаар зургаа. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар танаа хүн төрөлхтний эв  нэгдлийн бэлэг тэмдэг Токио 2020 зуны олимпийн 32 дугаар наадамд монгол улсаа төлөөлөн оролцож, дэлхийн шилдэг тамирчидтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, Боксын төрөлд тавдугаар байр эзэлсэн бахдам амжилт, эх орныхоо нэрийг цуурайтуулан, дэлхийн дахинд сурталчлан таниулж, бие тамирын спортоор хичээллэхийн ач холбогдол үлгэр дуурайлалыг өөрийн биеэр үзүүлсэн хувь нэмрийг тань өндрөөр үнэлж, 20 сая төгрөгөөр шагнаж батламж хадгалуулав. Монгол улсын ерөнхий сайд Оюун-Эрдэнэ” гэжээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө