ТОДРУУЛГА: УОК-ын 18.00 цагт хийх хэвлэлийн хурлаар “хөл хорих” талаар ярихгүй

ТОДРУУЛГА: УОК-ын 18.00 цагт хийх хэвлэлийн хурлаар “хөл хорих” талаар ярихгүй

Улсын онцгой комисс яг одоо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдааны дараа 18.00 цагаас иргэдэд хандаж коронавируст халдварын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тархалтын нөхцөл байдал, төрийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журамд өөрчлөлт оруулах талаар мэдээлэл хийх ажээ.

Харин тус хурлаар хөл хорих талаар яригдаагүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.

Учир нь 18.00 цагаас УОК-оос мэдээлэл хийнэ гэсэн даруйд зарим иргэд “хөл хорих нь” гэх таамаглалыг гаргаад буй. Иймд албан эх сурвалж тус мэдээллийг үгүйсгэлээ. 

Тодруулбал, албаны эх сурвалж, “Энэ бол ташаа мэдээлэл. Хөл хорио тогтоох талаар УОК-ын өнөөдрийн хурлын огт яригдаагүй, хэлэлцэх асуудалд нь ч энэ талаар байхгүй” гэсэн юм.

 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө