Саиед Моллай: Би буудлын өрөөнд амьдарч байсан бол одоо орон сууцанд амьдрахаар боллоо/ВИДЕО/

Саиед Моллай: Би буудлын өрөөнд амьдарч байсан бол одоо орон сууцанд амьдрахаар боллоо/ВИДЕО/

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио 2020 зуны олимпын наадмаас медаль хүртсэн Монгол улсын тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг хүлээн авч, шагнал урамшуулал олгосон. Энэ үеэр олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчин Саиед Моллайд 60 сая төгрөг, хоёр өрөө байр гардууллаа.

Тэгвэл тэрбээр, шагналаа хүлээн авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Саеид Моллай Германд үлдсэн, Саиед Моллай Германы иргэншилтэй болсон гэх мэт маш олон худал мэдээллийг би харсан. Надад Монгол Улсын паспорт бий. Би Монгол Улсын иргэн. Би маш аз жаргалтай байна. Энэ медалийг би Монголын ард түмэнд зориулсан. Би Монголын иргэн гэдгээ хэзээ ч мартахгүй. Монголчуудад хандаж хэлэхэд худал мэдээнд бүү итгээрэй. Заримдаа би Герман руу ажлаар явдаг. Гэхдээ Миний эх орон бол Монгол. Хэсэг амралтын дараа би бэлтгэлдээ хамрагдаж Парис 2024-нд Монголын тугийн дор оролцож, маш сайн үр дүн үзүүлэх болно...Өнөөдөр бүх олимпын медальтанд байр өгсөн. Би маш их баяртай байна. Яг одоо би буудлын нэг өрөөнд амьдарч байгаа бол хоёр өрөө орон сууцанд амьдрахаар боллоо” гэв.

ҮЗЭХ: