Шаардлага хангаагүй амны хаалт, түргэвчилсэн оношлуур хилээр нэвтрүүлэхийг завджээ

Шаардлага хангаагүй амны хаалт, түргэвчилсэн оношлуур хилээр нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар импортлох тусгай зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэх гэж байсныг илрүүлж, улсын орлого болгосон байна. Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалт, 9.3 дах заалтуудыг тус тус зөрчин эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй, эрх бүхий байгууллагаас олгосон чанарын сертификат болон бусад дагалдах баримт бичиггүйгээр нуун дарагдуулж хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Үүнд:

  • 1706000 ширхэг амны хаалт,
  • 2000 ширхэг “Ковид-19”-ийн түргэвчилсэн оношлуур,
  • 30 мянган нэг удаагийн үзлэгийн бээлий, 97 хайрцаг нэг удаагийн халадыг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу холбогдох арга хэмжээг авч, стандартын шаардлага хангасан эсэхийг лабораторийн шинжилгээнд хамруулан, шаардлага хангасан тул хураах акт үйлдэн хурааж, улсын орлого болгожээ.