Автомашины торгуулийн 50 хувиа чөлөөлүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлджээ

Автомашины торгуулийн 50 хувиа чөлөөлүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлджээ

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон тогтоол гарсан.

Тус хуулиар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хууль заасан зөрчил үйлдсэн зөрчлийг өршөөх тухай. “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Зөрчлийн_тухай 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан байдаг.

Тодруулбал, хуулийн энэхүү зохицуулалт аравдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйчлэх юм. Тэгвэл энэ хугацаа дуусахад гурав хоног үлджээ.