Сан Марино улс иргэдийн санал асуулгаар үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөхөөр болжээ

Сан Марино улс иргэдийн санал асуулгаар үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөхөөр болжээ

Сан Марино улс иргэдийнхээ дунд үр хөндөлтийг зөвшөөрөх санал асуулга явуулж, нийт иргэдийн 44 хувь нь оролцож, түүний 77 хувь нь зөвшөөрч, 23 нь эсэргүүцсэн тул ийнхүү үр хөндөлтийг хуулиараа хүлээн зөвшөөрөхөөр болжээ.

Тодруулбал, Европ тивд орших тус улс нь 1865 оноос хойш үр хөндөлтийн хатуу хориглосон хуультай байж ирсэн бөгөөд ийнхүү хуулийг бүрэн өөрчлөх боломж бүрдэж байгаа бөгөөд санал асуулгын дүн ингэж гарсан тул Дотоод хэргийн сайд Елена Тоннини хуульчилж өгөхийг парламентаасаа хүсээд байгаа юм.

Харин хууль батлагдаж эцэслэн шийдвэрлэснээр эмэгтэйчүүд жирэмсний 12 долоо хоногоос хэтрээгүй байх үедээ өөрийн хүслээр үр хөндүүлэх эрхтэй болно гэжээ.