Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарыг намдаа эргэн нэгдэхийг уриалж байна

Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарыг намдаа эргэн нэгдэхийг уриалж байна

Өнөөдөр/2021.09.27/ Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Тус хурлын үеэр ардчилсан нам нь эв нэгдлийн төлөө ажиллахаа уриалж мэдэгдэл гаргасан байна.

Энэ талаар тус намын дарга М.Тулгат “Манай намд үүссэн одоогийн нөхцөл байдал нь хэдэн хүний тамга тэмдгийн асуудал биш. Олон жилийн үзэл баримтлал, намын дүрмийн асуудал юм. Энэ удаагийн эвлэрлийн их хурал түүхэн хариуцлагатай байх ёстой. Намын бодлогын ажил, удирдлага зохион байгуулалтыг ул суурьтай шинэчлэх ёстой” гэсэн юм.

Мөн тус намын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өөрийн тэмдгээ АН-ын туганд зүүж өгөх үеэрээ, “АН-ыг нэгтгэх, нэг даргатай болгох, эвлэлдэн нэгдэх үйл хэрэгт гар бие оролцож байгаа хоёр даргадаа талархаж байгааг илэрхийлж байна. Би Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг намдаа ирээч гэж уриалмаар байна. Мөн Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр намдаа ирээрэй” гэсэн бөгөөд 2024 оны сонгуулиар АН-ыг ялалтад хүргээрэй гэж захижээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө