LIVE: ШТС-ууд “бензинээ хязгаарлалтгүй” худалдаалж эхэлсэн бол, иргэдийн оочер буураагүй байна

LIVE: ШТС-ууд “бензинээ хязгаарлалтгүй” худалдаалж эхэлсэн бол, иргэдийн оочер буураагүй байна

Өнгөрөгч долоо хоногт манай улс шатахууны хомстолд орж, нэг автомашинд 30 мянган төгрөгийн хязгаартай авто бензинийг худалдаалж байсан. Харин ОХУ болон БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун ирж байгаа иймд өнөөдөр /2021.09.27/-өөс эхлэн шатахуун түгээх станц /ШТС/-ууд “бензиныг ямар нэг хязгаарлалтгүй худалдаална” гэж АМГТГ-аас мэдэгдсэн.

Иймд бид Содмонгол ШТС-ын гаднаас дараах шууд дамжуулалтыг бэлтгэлээ. Ямартай ч тус ШТС-ын хувьд өнөөдрөөс эхлэн ямар нэг хязгаарлалтгүй шатахуунаа борлуулж эхэлсэн байна. Харин шатахуун авах гэсэн иргэдийн оочер, дараалал буураагүй байлаа.