ВИДЕО: Э.Бат-Үүл хадам ээжээс нь түүний эхнэрт өвлөгдсөн 40 мянгатын байранд одоо амьдардаг хэмээн тайлбарлажээ

ВИДЕО: Э.Бат-Үүл хадам ээжээс нь түүний эхнэрт өвлөгдсөн 40 мянгатын байранд одоо амьдардаг хэмээн тайлбарлажээ

Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Мөн тус сонгуульд нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн нь олны анхааралд ороод буй.

Тухайлбал, АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл хувьдаа орон сууцгүй гэж мэдүүлсэн нь олны анхаарал өртөж, мөн “Э.Бат-Үүл орон сууцгүй гэж худал мэдүүлсэн үү” гэх мэт сөрөг сурталчилгаанд ч тэрээр өртөөд байгаа аж.

Тэгвэл Э.Бат-Үүл хувьдаа орон сууцгүй гэх асуултад дараах тайлбарыг өгсөн байна.

Тэрээр, одоо өөрийнх нь амьдардаг нэгдүгээр 40 мянгатын орон сууц анх хадам ээжийнх нь байсан, дараа нь Э.Бат-Үүлийн эхнэрт өвлөгдөж ирсэн, харин одоо ач охиных нь нэр дээр шилжсэн” хэмээн тайлбарлажээ.

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө