“МЭК”-ийн ХУДАЛ байж болзошгүй "улс төрчийн рейтинг тогтоох судалгаа"-ны ард Х.БАТТУЛГА байдаг уу

“МЭК”-ийн ХУДАЛ байж болзошгүй "улс төрчийн рейтинг тогтоох судалгаа"-ны ард Х.БАТТУЛГА байдаг уу

Сүүлийн жилүүдэд МЭК гэх компани “иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг болон таалагддаггүй улс төрч” гэх мэтээр улс төрчдийн рейтинг тогтоосон социологийн судалгааны тоон дүнг олон нийтэд танилцуулах болсон.

-Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨЖ БУЙ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН РЕЙТИНГ МЭК КОМПАНИЙН СУДАЛГААГААР ӨСЖЭЭ-

Тухайлбал, тус компани саяхан /2021.09.14-16/ судалгаа авахад, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үйл ажиллагаа нь таалагддаг болон таалагддаггүй улс төрчдийг тэргүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн рейтинг өссөн бол, хотын дарга Д.Сумъяабазарын рейтинг буурсан. Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн жагсаалтад анх удаа орсон” гэж зарлав.

Өмнө нь МЭК компанийн судалгааны “үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрч”-ийг С.Эрдэнэ тэргүүлдэг байсан бол өдгөө У.Хүрэлсүх болж хувирчээ.

Сүүлд хийсэн судалгааныхаа талаар МЭК судалгааны компанийн захирал Л.Золбаатар хэвлэлд өгсөн тайлбартаа, “Ерөнхий сайдын үнэлгээ өмнөх сарынхаас 0.3 функтээр нэмэгдсэн. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар ковидын дараах амьдралыг хүлээх бус ковидтой хамт амьдрах, ковидын хүнд нөхцөлд эдийн засгийг хязгаарлахаа болих, амьдралын хэвийн горимд шилжих ёстой юм байна гэдгийг хэрэгжүүлж эхэлж байх шиг байна. Ковидын эсрэг үр дүнтэй хийсэн ажил нь вакцинжуулалт энэ зүйлүүд нь Л.Оюун-Эрдэнийн рейтинг 0.3 функтээр нэмэгдэхэд нөлөөлсөн” гэж мэдэгдэв.

-Л.ЗОЛЖАРГАЛ СОЦИОЛОГИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ НЬ ТОДОРХОЙГҮЙ ЗҮЙЛИЙГ ЯРЬЖЭЭ-

Үнэндээ Л.Золбаатарын дээрх мэдээллийг “Социологич” мэргэжилтэй залуус сонсоод хөх инээд нь хүрсэн байх. Учир нь, 0.3 хувь бол социологийн судалгааны тоон дүнгийн хувьд ямар ч өөрчлөлт биш. Учир нь итгэх магадлал, алдааны хязгаар, жигнэгдсэн дундаж үзүүлэлт зэргийг тооцож байж нийт хүнд амд эзэлж буй улс төрчийн рейтингийн талаар ярьж болно. Гэтэл Л.Золбаатар энэ талаар яриагүй аж.

Мөн МЭК компани квотчилсон санамсаргүй түүврийн аргаар мэдээллийг цуглуулсан гэж. Гэтэл “квотчилсон санамсаргүй түүврийн арга” гэж социологийн судалгаанд байдаггүй байна.

Харин энгийн санамсаргүй түүвэр буюу буцаалтгүй түүврийн аргаар “Улс төрийн барометр” тогтмол судалгааг хийдэггүй, энэ төрлийн судалгааг “буцаалттай түүвэр”-ийн аргаар гүйцэтгэдэг ажээ. Тодруулбал, буцаалттай түүвэр гэдэг нь нийт хүн амыг нас, хүйс, ажил эрхлэлт зэрэг нийгмийн сегментийн хувьд бүрэн төлөөлж чадах иргэдийг сонгож аваад тодорхой хугацааны судалгаанд давтан хамруулдаг байна.

-Л.ЗОЛБААТАР ХЭРЭВ СУДАЛГАА ХИЙСЭН БОЛ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭД “ДУНД” ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-

Мөн МЭК компани үнэхээр судалгаа авсан бол, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаанд маш муугаас, маш сайн хүртэл 1-10 хүртэл үнэлгээ өгнө үү” гэж интервалын аргаар иргэдээс асуусан байх магадлалтай. Тодруулбал, “1-2 үнэлгээ нь маш муу, 2-3 үнэлгээ нь муу, 4-6 үнэлгээ нь дунд, 7-8 үнэлгээ нь сайн, 9-10 гэсэн үнэлгээ маш сайн” гэж үнэлсэн гэж социологичид интервал судалгааны дүнг тайлбарладаг байна.

Л.Оюун-Эрдэнийн рейтингийг тогтоосон гэх МЭК-ийн судалгааны тоон дүн. Үнэндээ тус судалгаа үнэн бол Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг иргэд дунд гэж дүгнэжээ

Гэтэл МЭК компанийн судалгаагаар Л.Оюун-Эрдэнэд өгч байгаа үнэлгээний дундаж 5-6 байгаа нь “иргэдийн түүнийг дунд ажиллаж байна” гэж үнэлсэн гэсэн үг ажээ. Гэтэл тус компанийн захирал Л.Золбаатар энэ төрлийн аргаар авсан судалгаагаа “рейтинг нь өссөн” гэж тайлбарлажээ. Мөн иргэд яагаад ийм үнэлгээг өгч байгаагаа лавлан асууж, учир шалтгааныг тодорхой болгодог байна. Үүнийг чанарын судалгаа гэдэг ажээ. Энэ бүхнээс дүгнэвэл “МЭК” гэх компани “улс төрчдийн рейтинг тогтоох” судалгааг огт хийгээгүй, тоон дүнг зохиож худал мэдээлэл тараасан байх магадлалтай байгаа юм.

-МЭК КОМПАНИЙН СУДАЛГААНЫ АРД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА БАЙДАГ УУ-

Тус компанийн улс төрийн рейтинг тогтоох судалгааны “үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчийн жагсаалтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга тодорхой хугацаанд тэргүүлж байв. Харин тэрээр таалагддаггүй улс төрчдийн жагсаалтад багтаж байгаагүй гэж болно. Иймд “МЭК” компанийн улс төрчийн рейтинг тогтоох судалгааны ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга байх магадлалтай талаар эх сурвалжууд мэдээлдэг.

Товчхондоо, социологийн судалгаа, иргэдийн нэрийг барьж улс төрийн өрсөлдөгчөө харлуулдаг байх магадлалтай.

Тэгвэл МЭК ХХК нь 2007 онд улсын бүртгэлд анх бүртгүүлж байжээ. Улмаар Ламжавын Золбаатар гэх иргэн тус компанийн хувьцааг ганцаараа эзэмшиж, мөн захирлыг нь хийдэг байна.

МЭК компанийн талаар УБЕГ-ын мэдээлэл

Жич: Хэрэв МЭК компани нам улс төрчийн захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр  улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг гүйцэтгэдэг нь үнэн бол социологийн судалгааныхаа SPSS програмын файлыг олон нийт үзэхэд зориулаад нээлттэй, татаж авахаар интернетэд байршуулах хэрэгтэй.  




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө