“Өргөө” амаржих газарт эхийн сүүний донорын тасаг байгуулна гэв

“Өргөө” амаржих газарт эхийн сүүний донорын тасаг байгуулна гэв

Өргөө” амаржих газрын ажилчид эхийн сүүний донорын тасаг байгуулах аяныг эхлүүлээд байна. Ийм тасаг байгуулагдвал Монгол улсдаа анхдагч болох бөгөөд, уг санаачилгыг урлаг, соёлын төлөөллүүд ихээр дэмжиж байгаа ажээ.

Эхчүүдэд амаржсаны дараа тохиолддог хүндрэлүүдийн нэг нь хөхөнд сүү орохгүй байх явдал. Эхийн сүүний найрлаганд 18-19 нэр төрлийн амин дэм агуулагддаг учир нярай хүүхдийг хуурай сүүнээс илүүтэй хөхөөр хооллох нь зохимжтой байдаг. Ийм ч учраас эхнийн сүүний донорын тасаг байгуулах нь зүйтэй гэж үзсэн юм байна. Сүүний гарц сайтай эхчүүд бусдадаа туслах зорилгоор ийм тасгийг эрүүл мэндийн стандартын дагуу байгуулна гэсэн юм.

Эхийн сүүг тусгай температурт гурван сар хүртэл хадгалах боломжтой байдаг.