НОК: Маргаашнаас вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд ресторан, кофе шопоор үйлчлүүлж болно

НОК: Маргаашнаас вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд ресторан, кофе шопоор үйлчлүүлж болно

Улсын онцгой комиссоос өнгөрсөн долоо хоногт хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хязгаарлах шийдвэр гаргасан. Гэвч халдварын тархалт буухгүй байгаатай холбогдлуулан өчигдөр /2021.06.23/ уг шийдвэр хэрэгжих хугацааг дахин долоон хоног сунгасан билээ.

Иймд Улсын онцгой комиссын уг шийдвэрийг ресторан, хоолны газар болон заалаар үйлчилгээ үзүүлдэг аж, ахуй нэгжүүд өнөөдөр 2021.06.24/ эсэргүүцэн мэдэгдэл гаргаж, зарим нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

Тэгвэл Нийслэлийн онцгой комисс дөнгөж сая хуралдаж маргааш /2021.06.25/-наас вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд ресторан, кофе шоп, хоолны газраар үйлчлүүлж болох шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, болсон үйл явдалтай холбогдуулан Хотын дарга бөгөөд Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Ресторан эрхлэгчдийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзан асуудлыг ярилцсаны үр дүнд дээрх шийдвэрт хүрчээ. Харин баар, паб, шөнийн цэнгээний клубт уг шийдвэрийг үйлчлэхгүй юм байна.