УИХ-ын гишүүн асан А.Мурат таалал төгсжээ

УИХ-ын гишүүн асан А.Мурат таалал төгсжээ

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдөн ялалт байгуулж, 2008-2012 оны хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан А.Мурат өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрээр Гаалийн ерөнхий газрын дэд дарга, Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын дарга, Монгол улсаас БНХАУ-ын Эрээн хотод дахь Ерөнхий консул зэрэг төрийн хариуцлагатай ажлыг үр дүнтэй хийж байсан нэгэн юм.