Ш.Энхийн-Од алдарт сагсчин Леброн Жеймсийн том хүүтэй өрсөлдөнө

Ш.Энхийн-Од алдарт сагсчин Леброн Жеймсийн том хүүтэй өрсөлдөнө

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од АНУ-д суралцаж буй. Тэгвэл АНУ-ын Акрон хотноо долдугаар сарын 2-4-ны хооронд зохион байгуулагдах алхах сургуулийн шилдэг таван багийн тоглолтод Ш.Энхийн-Одын харьяалагдаж буй “Midwest" баг оролцохоор болжээ. "Midwest" баг алдарт сагсчин Леброн Жэймсийн том хүүгийн "Strive For Greatness" багтай тоглох юм байна. 

Тоглолт Леброны төрсөн хот, мөн түүний тоглож байсан ахлах сургуулийн зааланд болно. Үүгээр ч зогсохгүй тоглогчид 1-р дивизоны скаут, дасгалжуулагчдын хараанд өртөх том боломж гэдгээрээ онцлогтой хэмээн сагсан бөмбөг сонирхогчид хэлж байна. Тоглолтын тасалбар 25 ам.долларын үнэтэй аж.