ТАНИЛЦ: Наадам хийх 10 тэрбум төгрөгөөс 500 саяыг Урлагийн тоглолт, 250 саяыг Хөшөө сэргээх зэрэгт зарцуулна

ТАНИЛЦ: Наадам хийх 10 тэрбум төгрөгөөс 500 саяыг Урлагийн тоглолт, 250 саяыг Хөшөө сэргээх зэрэгт зарцуулна

Цар тахлын нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрийг өчигдөр /2021.06.24/ Засгийн газар гаргасан. Ингэхдээ наадмын үйл ажиллагаанд 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд буй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны Үндэсний их баяр наадмын төсвөөс 7 тэрбум төгрөгөөр их мөнгөн дүнгээр энэ жил наадамлана  гэсэн үг.

Тэгвэл 10  тэрбум төгрөгийг юунд зарцуулахыг тоймловол:

  • Бүх ард түмний урлагийн наадам-500 сая төгрөг
  • “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая төгрөг
  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг
  • Утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая төгрөг
  • Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг
  • Бүх ард түмний урлагийн наадам 500 сая төгрөг
  • Тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг
  • “Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг
  • “Эрхэт Монгол” концерт 80 сая
  • Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая төгрөг зарцуулах аж.

Үндэсний их баяр наадмын төсөв 2013 оноос тогтмол нэмэгдэж ирсэн байдаг.

Тодруулбал,

  • 2010 онд 640 сая
  • 2011 онд 1,3 тэрбум
  • 2012 онд 870 сая
  • 2013 онд 1,5 тэрбум
  • 2014 онд 2,2 тэрбум
  • 2015 онд 2,7 тэрбум
  • 2016 онд 2,9 тэрбум
  • 2017 онд 3,4 тэрбум
  • 2018 онд 2,9 тэрбум
  • 2019 онд 2,9 тэрбум
  • 2020 онд 3,4 тэрбум зарцуулсан байна.

Харин энэ жилийн Улсын баяр наадамд зарцуулах 10 тэрбум төгрөгөөр коронавирусийн халдвар авч эмчлэгдэж буй иргэдэд "амьсгалын аппарат" авахад зарцуулахыг олон иргэн шаардаж байна. Амьсгалын аппарат чанараасаа хамаарч 16-45 сая төгрөгийн үнэтэй байдаг. 10 тэрбум төгрөгөөр 625 ширхэг аппарат авахад хүрэлцэх юм. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө