Баянгол дүүргийн эрүүл мэндийн III төвд 10 сая төгрөгийн тоног, төхөөрөмж гардууллаа

Баянгол дүүргийн эрүүл мэндийн III төвд 10 сая төгрөгийн тоног, төхөөрөмж гардууллаа

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Taipei Sun-Young rotary club, Нийслэл ротари клуб хамтран Баянгол дүүргийн эрүүл мэндийн III төв буюу Ахмад, хүүхдийн эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч, ургийн монитор, цусны даралт хэмжигч аппарат зэрэг нийт 3 төрлийн 9 ширхэг тоног, төхөөрөмжийг эмнэлгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. 

Уг тоног төхөөрөмжүүдийн нийт үнэ 10 сая төгрөг бөгөөд ургийн хэвийн байдлыг хянахад зориулагдсан орчин үеийн тоног төхөөрөмж юм. 

Сүүлийн үеийн дэвшилтэд тоног, төхөөрөмжтэй болж буйдаа тус эмнэлгийн хамт олон баярлаж буйгаа энэ үеэр илэрхийллээ. 

Баянгол дүүргийн Ахмад настан, хүүхдийн эмнэлэг нь 2017 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийг хүртэл дүүргийнхээ ахмад настан, хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байна.




Өнөөдөр бар өдөр

43 минутын өмнө