97-р сургуулийн гурван давхраас багш эмэгтэй унаж, нас баржээ

97-р сургуулийн гурван давхраас багш эмэгтэй унаж, нас баржээ

Өнөөдөр /2021.05.18/ 12.00 цагийн орчимд 97-р сургуулийн багш, иргэн Б нь гурван давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
 
Нас барсан багш нь 97-р сургуульд монгол хэл, бичгийн багшаар ажилладаг бөгөөд уг сургуульд гурван жил болсон байна. Эх сурвалжуудын хэлснээр өнөөдөр багш нар сургууль дээр очин ажиллажээ. Энэ үед монгол хэл, бичгийн багш нар сургуулийн барилгын гурван давхарт байрлах аврах шатны орчимд салхилах үед тухайн осол болсон байх магадлалтай байна.
 
Гэхдээ талийгаач ямар шалтгааны улмаас гурван давхраас унасан гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин хамт ажиллаж байсан багш нартаа сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан гэдгээ хэлсэн гэдгийг албаны хүн хэллээ. Осол болсны дараагаар талийгаач Б-г яаралтай эмнэлэгт хүргэж хагалгаа хийхээр төлөвлөж байсан ч эмнэлэгт очсон хойноо нас баржээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.