“УИХ-ын гишүүн нэр холбогдсон” гэх бичлэг жүжиглэлт байсан гэв

“УИХ-ын гишүүн нэр холбогдсон” гэх бичлэг жүжиглэлт байсан гэв

Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд н.Мишээл гэх бүсгүй найзтайгаа лайв хийхдээ нэр бүхий УИХ-ын гишүүн өөрийг нь коронавирусийн халдвар авсныг мэдээд харьцаагаа тасалсан талаар ярьсан нь олны анхаарлыг багагүй татлаа. 

Тодруулбал, н.Мишээл гэх бүсгүй “Би саяхан коронавирусийн халдвар авч, хүнд туссан. Гэтэл надтай уулздаг байсан УИХ-ын гишүүн халдвар авч эмнэлэгт хэвтсэнийг минь сонсоод намайг хэн ч биш юм шиг "блоклоод" алга болсон” хэмээн ярьсан. Үүний дараа тус УИХ-ын гишүүн хэн болох талаар олон хүн сонирхож эхэлсэн бол зарим нь бичлэг хийсэн бүсгүйчүүдийг жүжигчид байсан гэж хэлж байв. 

Тэгвэл тус бичлэгт гарч буй н.Мишээл гэх бүсгүйн найз н.Урангуа өөрийн инстаграм хаягтаа уг бичлэг нь жүжиглэлт байсан талаар бичжээ. Тодруулбал, “Positive Power-Эерэг хүч” гэх контентын нэг хэсэг байсан гэж тайлбарлажээ.