Хойд Солонгос БНСУ-руу дүрвэсэн хоёр иргэнээ цаазаар авснаа нууцалж байжээ

Хойд Солонгос БНСУ-руу дүрвэсэн хоёр иргэнээ цаазаар авснаа нууцалж байжээ

2019 оны 11 дүгээр сард Хойд Солонгосын хилийн шугамыг давж, хил нэвтэрсэн хоёр загасчинг Өмнөд Солонгосын цэргүүд баривчилж байжээ.

Улмаар БНСУ-ын талаас тус хоёр иргэнийг “онц хүнд гэмт хэрэгтэн” хэмээн хүчээр Хойд Солонгос руу буцааж байв. Тэгвэл энэ сарын 14-ний өдөр Хойд Солонгосоос зугтаж, дараа нь баригдан хүчээр буцаагдсан иргэдийн материалыг “Daily North Korea” сувгийн эх сурвалж ил болгосон байна. Ингэхэд тус хоёр иргэнийг Хойд Солонгост буцаж ирсний дараа “үндэсний урвагчид” гэж цаазаар авсан байжээ. Мөн энэ мэдээллийг нууцалж байсан аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нас барсан хоёр иргэнийг 50 гаруй өдрийн турш эрүүдэн шүүж,  мөрдөн байцаасны эцэст олон нийтээс нууцаар цаазаар авсан байна. 

Уг хэргийн талаар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чун Юй Ён дөрөвдүгээр сарын 22-нд мөн иш татаж ярьсан байна. Тухайн үед Өмнөд Солонгосын талаас тус хоёр иргэнийг баривчилж таван өдөр байцаасны эцэст Хойд Солонгосын талд хүлээлгэн өгч байжээ.

Эх сурвалж: DailyNK