ХЭРГИЙН ГАЗАР: Гал гарч Н.Байгалмаагийн амь нас хохирсныг өглөө нь мэдсэн 

ХЭРГИЙН ГАЗАР: Гал гарч Н.Байгалмаагийн амь нас хохирсныг өглөө нь мэдсэн 

Тэмээтэй дэлхийгээр аялж байсан Н.Байгальмаа бүсгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 16-ны өдөр /2021.05.16/ гарсан.

Түүний амиа алдсан хэргийн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэхдээ “Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын 5-р гудамжинд гэр шатаж байна гэх дуудлагыг энэ сарын 16-ны шилжих шөнө тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид хүлээн авсан. Дуудлагын дагуу очиж таван ханатай гэр шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан. Уг галд 33 настай Б өртөж амиа алдсан бөгөөд эмэгтэйн цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн” гэсэн. Харамсал гуниг, уй гашуу дагуулсан уг хэрэг олныг цочирдуулж эдгээр өдрүүдэд талийгаачийг дурсан сануулж байна.

Тус бууринд байсан Монгол гэр шатаж Н.Байгалмаа бүсгүй амиа алджээ

-ГЭР БҮЛИЙНХЭН НЬ "49 ХОНОГИЙН ДАРАА МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ" ГЭВ-

Талийгаач Налайх дахь шинэ бууриндаа гэрээ барьсан удахгүй байшингаа барьж тухлан амьдарч эхлэх тухайгаа саяхан /2021.05.16/ цахим хуудаснаа мэдээлж байсан. Энэ нь түүнийг хотоос зайдуу агаарт амьдрах хүсэлтэй түүндээ зориулж байшин барих гэж буйг илтгэнэ. Байшингаа барьтлаа хэсэг хугацаанд гэрт амьдрах нь гэсэн ч тэр шөнөө гэр нь шатаж харамсалтай хэрэг гарсан нь энэ ажээ.

Талийгаачийн амиа алдсан хашаанд биднийг очиход суурийг нь цутгасан байшин, нэг гэр, шатсан буурь угтсан юм.

Мөн тус хашаан дотор "үхрийн  аргал" овоолсноос гадна байшин барихад зориулж бэлдсэн болов уу гэмээр тоосго, блокууд өрөөстэй байлаа. Харин талийгаачийн ар гэрийнхэн "Үнэхээр хүнд байна. 49 хоногийн дараа мэдээлэл өгнө. Юунаас болж гал гарав гэдгийг мэдэхгүй байна" гэсэн юм.

Хэрэг болсон газрын орчмыг цэвэрлэж байв

Харин талийгаачийн ээж Ж.Норжмаа хэрэг гарсны дараахан “Орой гэрээ бариад ганцаараа хоносон. Шөнө бие засч явтал гэрт гал дүрэлзсэн. Бэр болсноос хойш сэтгэл нь нэг өдөр тайван байгаагүй. Түмэн олон минь ээ, энэ сайхан  охиноо үүрд алдлаа. Сайхан охиноо зуурдаар  явуулсан надад амьд явах эрх байхгүй” гэсэн юм.

Тус газар байшин барихаар суурь зутгажээ

-ГАЛ ГАРСНЫГ МЭДЭЭГҮЙ. ӨГЛӨӨ НЬ МЭДСЭН-

Харин талийгаач Н.Байгалмаагийн хөршүүд “Гал гарсныг мэдээгүй. Өглөө сэрэхэд л гэр шатаад, нэг хүн амиа алдсан гэнэ гэж байсан. Гайхаж л байна. Монгол гэр шүдэнз зурах зайд л шатаад дуусдаг юм байна” гэж байв. 

Түүний гэр бүлийнхэн өөрийнх нь цахим хуудсаар дамжуулан "Бидний хайрт хань, халамжит ээж маань, энхрий хайрт охин, Н.Байгалмаа маань 2021 оны энэ сарын 16-ны шөнө зуурдаар биднийгээ үүрд орхиж, нөхөж баршгүй их гарз хохирол, уй гунигийг үлдээн одлоо. Та минь эх болсон дэлхий, энхрий Монгол нутаг,үр хүүхэд элгэн садандаа эргэн төрөхийг хүсэмжлэн, сэтгэлийн цацал өргөнөм" гэжээ.

Харин "гал юунаас болж гарсан" талаар ОБЕГ болон Цагдаагийн байгууллагаас бид тодруулахад, "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Удахгүй "галын нотломж" гарна. Ингээд хэрэг явдал гаднын нөлөөтэй болсон эсэх нь тодорхой болно. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийг шалгаж байна" гэсэн юм.

ЖИЧ: Бид болзошгүй аюулаас иргэдийг урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг анхааруулах үүндээс тус мэдээллийг бэлтгэн хүргэлээ. 

Б.АНХБАЯР

Хэргийн газарт эдгээр эд, зүйлс үлджээ

Хэргийн газарт эдгээр эд, зүйлс үлджээ

Хэргийн газарт эдгээр эд, зүйлс үлджээ

Хэргийн газарт эдгээр эд, зүйлс үлджээ

Хэргийн газарт эдгээр эд, зүйлс үлджээ

Хэргийн газарт эдгээр эд, зүйлс үлджээ