Б.Энхбаяр: Хүн амины сэжигтэн хүнийг гадуур шалгадаг байдлыг мэдэхгүй юм

Б.Энхбаяр: Хүн амины сэжигтэн хүнийг гадуур шалгадаг байдлыг мэдэхгүй юм

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн хорих авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан. Учир нь Б.Хурц тэргүүтэй албан тушаалтнууд тэднийг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шүүхээс ял сонссон тул, хэргийг дахин шалгана гэж буй. 

Тэгвэл энэ асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/, хуульч Б.Мэргэн нар оролцсон хэлэлцүүлэг “clubhouse”-д болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Би баасан гараг /2021.05.14/-т шийдвэр гарсантай холбоотой байр сууриа илэрхийлсэн. Нэг зүйл дээр баяртай байгаа алуурчин байсан ч хуулийн байгууллага эрүүдэн шүүж болохгүй гэдгийг шүүх харууллаа. 

Нэг зүйлд гайхаж хандаж байгаа. Эдгээр хүмүүсийг алуурчин биш гээгүй, дахин шалга гэсэн. Сэжигтэн гэсэн статустай байгаа. Хүн амины сэжигтэн хүнийг гадуур шалгадаг байдлыг мэдэхгүй юм. Ямар ч тохиолдолд цагдан хорьж шалгадаг. Хүмүүс намайг Ц.Нямдоржтой дэд сайдаар ажилласан гэж ойлгодог. Гэтэл 2001 оноос би хамтарч, таньж ажилладаг болсон. УИХ дахь МАН-ын Хуулийн зөвлөх хийж байсан. Тиймээс эртнээс мэднэ. Хаана юу ярьдгийг нь мэднэ. 

Хоёр жил ажиллаад хорссон зүйл байхгүй. 2001 онд УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж байсан. Тухайн үед Д.Дорлигжав 800 мянган ам.доллартай холбоотой оффшор хэрэг илэрч байсан. Ц.Нямдоржийг сайд болоход энэ хэрэг алга болсон. 

Би Улаан бал нэвтрүүлэгт орохдоо “Ц.Нямдорж, Д.Дорлигжавтай хүйн холбоотой” гэж хэлж байсан. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророос холдсоны дараа хэрэг илэрсэн шүү. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг би буруутгадаг. Та Ц.Нямдоржтой хүйн холбоотой хүнийг Ерөнхий прокуророор томилсон. Д.Дорлигжавийг Ерөнхий прокуророор томилох гэж байхад МАН-ын бүлгийн гишүүдээс Ж.Сүхбаатараас бусад нь дэмжиж байсан. Тэгэхэд Ц.Нямдорж ажиллаж байсан юм. Тэд хүйн холбоотой. Хоёр намаас давсан этгээдүүдийг Монголын хууль шүүхийн оройд залж, сүүлдээ томилсон хүндээ ч захирагдахаа ч больсон. Үр могой шиг олон зүйл энэ хэрэгтэй холбогдож яригдах ёстой гэж. Ц.Нямдоржтонгууд гэж хэлээд байгаа. Их л хожуу ухаарч байна даа" гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө