Б.Энхбаяр: Хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон

Б.Энхбаяр: Хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонсоод байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өнөөдөр /2021.05.14/ батлан даалтад гаргалаа. Учир нь Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүсийн хэргийг тус шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа Улсын Ерөнхий прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “шинээр илэрсэн нөхцөл байдал”-ын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, хүргүүлсэн байгаа юм.

Тус дүгнэлтэд Эрүүгийн тухай хуулийн 41.1-1.2 дахь хэсэгт "Шүүгч, прокурор, мөрдөгч эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно" гэх заалтыг үндэслэсэн ажээ. 

Харин тэдний хэрэг ийнхүү шийдэгдэхэд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн оролцоо их байсан гэж болно.

Мөн тэрээр “Энэ хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэж Ц.Амгаланбаатар мэдүүлсэн” гэж мэдэгдсэн юм. Харин Э.Бат-Үүл “Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой юм байна” гэж хариу барьсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах мэдэгдлийг хийжээ.

Тэрээр “Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэлээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж хууль тогтоогч больё гэж шийдсэн.

Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна.Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ” гэж мэдэгдлээ.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө