Энэ жил 58 настай иргэн ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Энэ жил 58 настай иргэн ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж I-III ангийн сурагчдын амралтыг
эхлүүлсэн бол энэ IV-XII ангийн сурагчид амрах гэж байна. Энэ жил ЕБС-ийн XII ангийг 34811 сурагч төгсөж буй бөгөөд 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж буй.

Мөн ЭЕШ-д хамрагдах иргэдийн насны бүтцийг тодруулбал,

15-16 настай 27
17 настай 1675
18 настай 25082
19 настай 13636
58 настай 1 шалгуулагч байна

Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулна.

7-р сарын 1-нд Монгол Улсын түүх, Англи хэл
7-р сарын 2-нд Хими, Газарзүй, Нийгэм судлал
7-р сарын 3-нд Биологи, Математик
7-р сарын 4-нд Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтыг зохион байгуулна.