М.Энхсайханы хэрэгтэй холбогдуулж Ц.Элбэгдоржийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

М.Энхсайханы хэрэгтэй холбогдуулж Ц.Элбэгдоржийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

Арван нэгдүгээр сарын 11-ны өдөр хуралдсан Улсын дээд шүүхийн хуралдаанаар Ерөнхий сайд асан М.Энхсайханд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулаад байсан 4,6 жилийн хорих ялыг 6 сараар бууруулж, 4 жил болгосон билээ.

Одоо тэрээр хүүхдийн хориход номын санч хийж, ял эдэлж буй гэх мэдээлэл бий. Учир нь түүнийг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн.

Мөн “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55 саяаар илүү буюу 130 сая төгрөгийн үнээр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буруутгасан юм.

Тэгвэл түүний холбогдуулан шалгаж байсан Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах гэрээний асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хамаатуулан Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.

 




Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө