М.Нарантуяа: Ц.Анандбазар жирийн иргэн болж шалгуулахыг шаардаж байна

М.Нарантуяа: Ц.Анандбазар жирийн иргэн болж шалгуулахыг шаардаж байна

"Ме Too Mongolia" хөдөлгөөний зохицуулагч, дуучин М.Нарантуяа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлдэг ёс зүйгүй этгээд болох Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлсэн болоод асуудлыг дараад өнгөрч болохгүй. Одоо УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж энгийн иргэний адилаар хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж байна. 

"Ме Too Mongolia" хөдөлгөөнөөс МАН-ын дарга У.Хүрэлсүхэд энэ асуудлаар шаардлага хүргүүлсэн.

Энэ сарын 17-ны өдөр бидэнд шаардлагын хариуг ирүүлэхийг хүссэн. Ямар хариу ирэхээс шалтгаалж бидний тэмцэл хурц хэлбэрт орох уу, яах уу гэдгийг шийднэ. Ц.Анандбазар гэдэг хүчирхийлэгч этгээд нь УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүйгүй. Тиймээс уг хүнийг энгийн иргэний адилаар шалгуулахыг шаардаж байна" гэлээ. Дашрамд дурдахад, өнөөдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн юм.