Иргэдээ хэмнэлттэй байлгахын тулд БНХАУ-ын Фунин муж төрсөн өдрийн үдэшлэг хийхийг хориглолоо

Иргэдээ хэмнэлттэй байлгахын тулд БНХАУ-ын Фунин муж төрсөн өдрийн үдэшлэг хийхийг хориглолоо

БНХАУ-ын Засгийн газраас ард иргэдээ хэмнэлтэй байхыг уриалсны дараа тус улсын Фунин мужийн эрх баригчид төрсөн өдрийн баяр тэмдэглэж үдэшлэг хийх, тушаал ахисны дайллага, гэрийн найр хийхийг хоригложээ.

Түүнчлэн хурим, оршуулгад оролцохдоо 200 юанаас дээш бэлэн мөнгө өгөхийг хориглосон байна. Гэхдээ уг шинэ дүрэм нь зөвхөн коммунист намын гишүүд, төрийн албан хаагчид, тосгоны бүхий л түвшний удирдлагуудад хамаатай аж. 

Юньнань мужид энэ төрлийн дүрэм хэрэгжиж эхэлсэн байна. Тус мужийн төрийн албан хаагчид хурим хийхдээ гарах зардал, зочдын жагсаалтыг урьдчилан орон нутгийн захиргаанд мэдээлэх, хуримын найрын ширээний тоо 20-оос ихгүй байлгах, зочдын тоо дээд тал 200 байх ёстой гэжээ. Мөн зоогийн газар зочдыг урьсан бол зочин тус бүрийг хооллох зардал 50 юаниас хэтрэхгүй байх, гэртээ хийсэн нийт зардал 300 юаниас хэтрэхгүй байх, хуримын цуваанд явах машины тоог 10-аас бага байлгах дүрэм гарч, энэ сараас хэрэгжиж эхэлсэн байна. 

Харин оршуулгын үйл ажиллагааг гурав хоногоос хэтрүүлэхгүй зохион байгуулах ёстой бөгөөд гарсан зардлыг мөн тайлагнах ёстой аж. 

 Энэ нь Коммунист нам гишүүддээ хатуу хяналт тавьж буй анхны тохиолдол биш. 2015 онд намын гишүүдийг авилгын эсрэг аяны хүрээнд идэх, уух зүйлд үрэлгэн хандах, гольфын хувийн клубт элсэхийг хориглож байжээ. 

Эх сурвалж: CNN




Өнөөдөр морь өдөр

27 минутын өмнө